Мэдээ

Н.АЛТАНХУЯГ АН-ЫН БАЙРЫГ, АН-ТАЙ НЬ ХАМТ XУДAЛДСAH ГЭНЭ ҮҮ

Эх сурвалж: Сонин. МН Одоогоос 10 гаруй жилийн өмнө хотын төвд, тодруулбал, Сүхбаатарын хөшөө рүү чанх харсан Соёлын төв өргөө, Дуурын театрын дунд Монголын Ардчилсан нам гэсэн том хаягтай нэгэн байшин байдаг байлаа. Монголын ардчиллын амин сүнс болсон Сүхбаатарын талбайн яг дэргэд, гаднаа Монголын АН гэсэн хүрэл хөшөөтэй энэ байр устаж үгүй болоод удаж байна. Хамгийн аймшигтай нь энэ байрыг устгасан хүн бол АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг.

2009 оноос эхлэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж 20 давхар “Ардчиллын өргөө” гэх байшин барихаар тухай үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын удирдлагууд хандивын аяныг орон даяар өрнүүлж “Нэг хүн нэг тоосгоны мөнгө л өгчихөд Монголын Ардчилсан нам 20 давхар байртай болно” хэмээн уриалсан. Жирийн гишүүд дэмжигчид талхны мөнгөнөөсөө хүртэл илүүчилж, нийтдээ 500 орчим сая төгрөгийн хандивыг цуглуулж байсан баримт бий. Гэвч өнөөдөр мөнгө ч үгүй, байр ч үгүй, тэр ч бүү хэл газар

ч үгүй болжээ. Хамгийн сонирхолтой нь АН ядарч, яадгаа барсандаа байр саваа нурааж, газраа зарсангүй. УИХ-ын 2012 оны сонгуульд 31 суудал авч Шинэчлэлийн Засгийн газраа байгуулж, 2013 оны сонгуульд ялж, Цахиагийн Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр заларсны дараа АН-ын байрыг устгах ажлыг Н.Алтанхуяг гардан хийж дуудлага худалдаа нэртэй жүжиг тавьжээ. Энэ дуудлага худалдаанд Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн нэг эзэнтэй хоёр банкнаас өөр газар санал ирүүлээгүй юм байх. Улаанбаатар хотын

банк “7 тэрбумыг бэлнээр өгнө, 12 тэрбумын төсөл хэрэгжүүлнэ, Ардчиллын өргөө нэртэй 20 давхар байр бариад 1500-2000 мк хүртэл талбайг ард түмний өмчид шилжүүлнэ” хэмээн энэхүү дуудлага худалдаанд ялж, мөнгөө шилжүүлсэн байна.Тодруулбал, 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван сарын дараа АН-ын дансанд 7 тэрбум төгрөг “дуудлага худалдааны дэнчингийн төлбөр шилжүүлэв” гэсэн утгатайгаар Улаанбаатар хотын банкнаас орж иржээ. Гэвч энэ 7 тэрбум төгрөгийн 3,1

тэрбумыг 2013 оны аравдугаар сарын 1 –ны өдөр “зээл төлөв. Ардчилсан нам” гэсэн утгатай гаргажээ. Ингээд үлдсэн мөнгө болох 3,8 тэрбум гаруй төгрөгийн ихэнх нь “Чек зарлага”, “Ардчилсан нам тооцоогоор” гэсэн гүйлгээний утгатай 50 саяас 2,5 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй бэлэн болоод бэлэн бусаар гарсаар дуусаж, эцэст нь тус мөнгөнөөс нэг жилийн дараа 45 мянган төгрөг үлдсэн байна. Энэхүү мөнгийг тухайн үеийн АН-ын удирдлагууд юунд

зарцуулсан нь одоо ч тодорхой бус, харин АН-ын байрыг нурааж газрыг нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн хоёр том банкаа нийлүүлчихээд байгаа сахал Д.Эрдэнэбилэг авчээ. Өнөөдөр сахал Д.Эрдэнэбилэг Ардчиллын өргөөгөө ч барьсангүй. АН өөрийн гэсэн байргүй айл, айлын хаяанд толгой хоргодож явна.Гэхдээ сахал Д.Эрдэнэбилэг АН-ын байрыг бус АН-ыг ч худалдан авсан бололтой. Учир нь сахал Д.Эрдэнэбилэг

АН засаглаж байсан 2012-2016 оны үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, төмөрлөгийн орд газрууд, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авч, Хөгжлийн банкнаас 508 тэрбум төгрөгийг зээл нэрээр завшиж байсан баримтууд ил боллоо. АН-ын эзэн бол гишүүд дэмжигчид нь, аль эсвэл дарга нар нь ч биш, ганцхан сахал Д.Эрдэнэбилэг юм байна. Н.Алтанхуяг Ардчилсан намын байрыг АН-тай нь хамт сахал Д.Эрдэнэбилэгт худалдсан юм байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button