Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдээ дэглэж буй бичлэг 2021 оны хоёрдугаар сарын 26-нд цахим орчинд тархсан.
Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж дуусжээ. Шалгалтаар цэргийн албанаас халагдсан иргэн М, Э, О нар энэ хэргийг үйлдсэнийг тогтоож, прокурорт шилжүүлсэн байна. Харин хяналтын шатны прокурор тэднийг Эрүүгийн хуулийн 28.3-1, 28.4-1-т заасан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тус заалтуудаар зургаан сараас нэг жил хүртэл хорих ял сонсдог.