МэдээТренд

НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс эхлэнэ.

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудаснаа мэдэгдлээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийн буцаан олгох юм. Өнгөрсен оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгохоор болсон. Тодруулбал,
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

НӨАТ-ЫН 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТ НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэн танд баярлалаа.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button