Энтертейнмент

Аавтайгаа бид адилхан байна уу

1990-ээд оны кинонуудын сайхан залуусын дүрийг жүжигчин Д.Бямбацогт, Г.Золбоот, У.Батбаатар нар л бүтээдэг байж билээ. Харин өдгөө хүүхдүүд нь тэдний халааг авч урлагт эгнэгт хөл тавиад байгааг У.Батбаатарын хүү Б.Анхбаяраар төлөөлүүлэн хэлж болно.

Тэдний буухиаг жүжигчин Г.Золбоотын хүү З.Хангал, “Салхи Дамбий” буюу Д.Бямбацогтын хүү Б.Балжинням нар үргэлжлүүлж байна. Олны танил жүжигчин эрс маань “Эргэдэг гал тогоо” шоунд хөвгүүдийн хамт нэг баг болж оролцон, нэгэнтэйгээ өрсөлдсөн нь олны анхаарлыг татав.

Үзэгчид З.Хангал, Б.Балжинням нарыг аав нартайгаа адилхан байна хэмээн шагширч суух аж.

Г.Золбоотын хүү З.Хангалын хувьд Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын анги, СУИС-ийн жүжигчний ангийг тус тус дүүргэжээ. З.Хангал оюутан байхдаа “Админ Z” хэмээх аймшиг ба инээдэм хэмээх эсрэг тэсрэг хоёр жанрын туйлыг хослуулсан уран сайхны кинонд цагдаа залуугийн дүрд тоглосон.

Жүжигчин Д.Бямбацогтын хүү Б.Балжинням мөн л жүжигчин мэргэжилтэй. Тэрээр “Тагнуулч аав”, “Дурлах санал” зэрэг кинонд тоглож байжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button