
Мал аж ахуй болон аялал жуулчлал малчдын орлогоо нэмэгдүүлэх арга замын нэг болжээ
Дэлхийн дөрвөн их тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжлөөр мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байна. Ойрын жилүүдэд тус хошууны Ардын засгийн газраас мал аж ахуй, малчдын амьдралд анхаарлаа хандуулж, бодлогын дэмжлэг, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсээр ирлээ. Хошууны иргэд ч гэсэн өөрийн нутаг орноо хөгжүүлэхээр их сургуулиа төгсөөд нутагтаа ирж мал аж ахуй эрхлэн уламжлалт малжих амьдралаа орчин үеийн хөгжилтэй хослуулан замыг хайж, шинэ загвар бүтээхийг зорьсоор байна.

Малчин Цолмонтуяа их сургуулиа төгссөний дараа багшийн ажилд орж, хагас жил багшлаад нутаг буцан ээжийнхээ гараас уламжлалт мал аж ахуйгаа өвлөн авчээ. Хорин хэдэн жилийн турш их сургууль төгссөн хүүгээ ч нутаг буцаан, мал аж ахуй эрхлүүлсэн бөгөөд уламжлалт мал аж ахуйг орчин үеийн технологитой уялдуулан хөгжүүлэх замыг хайж, мал аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлснээр орлого нь хэдэн дахин нэмэгдсэн байна. Энэхүү өрх жилийн байдлаар 1000 гаруй хонь, 200 гаруй адуу, 100 гаруй үхэр тэжээж, мал ахуй болон аялал жуулчлалын жилийн орлого нь 1.5 сая юаньд хүрч, ойр хавийнхаа ядуу амьдралтай 8 айлуудад дэмжлэг үзүүлж, хамтын баяжих замыг нээсэн байна.

Зохиогч: Б.Хурц, Б.Саруул, Сэргэлэнцэцэг, Хөвчин, Найраг
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: SLG



