Жерри минь нөхөр, хүүхэдтэй гэдгээ БҮҮ МАРТААРАЙ
Долоо хоног бүрийн ням гаригийн үдэш Монгол HD телевизээр “Ододтой бүжиглэе” шоу үзэгчдийн хүртээл болж, бүжгийн тансаг яруу гоо сайхныг мэдрүүлдэг.
Тус нэвтрүүлэгт анх 14 хос бүжигчин оролцсон бол одоо ердөө долоон хос үлдэж, хэн нь ялагч болох нь тодорхойгүй байгаа. Учир нь тэд бүгд сайн бүжигчид. Тэдний дундаас нэгэндээ хайр сэтгэлтэй болсноо зарласан хосууд ч бий.
Өнөөдрийн шоунд оролцож байгаа долоон хосын нэг болох “Эмоци” хамтлагийн жүжигчин Т.Бадамжав буюу Жерри хамтран бүжиглэгч Алтанхөлөг нарыг үзэгчид нөхрөөс нь илүү хардаж эхэлжээ. Хардахаас ч аргагүй. Хаа ч явсан хамтдаа, зүгээр ярилцлага өгч байхдаа ч тэврэлдэж, гараасаа хэн нэгнийгээ салгахгүй байгаа нь яг дурлалдаа шатаж яваа залуу хосууд мэт. Өөрөөр хэлбэл, тэдний байгаа байдал, үйлдэл үзэгчдэд “арай л дотно” гэх сэтгэгдэл төрүүлээд байна.
Жүжигчин бүсгүйн хувьд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд гэр бүл зохиож, бяцхан хүүгийн ээж болсон. Нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрч яваагаа үргэлж илэрхийлдэг.
Ямартаа ч, хамтран бүжиглэгчтэйгээ “жог”-той харагдах Жерри минь нөхөр хүүхэдтэй гэдгээ мартаж болохгүй шүү.