Д.МОНГОЛХҮҮ УKPAИHЫ АСУУДЛААР ЖAГСAHA
No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү өнөөдөр /2022.02.28/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Украинд дайны бүсэд олон монгол оюутан гацсан. Гадаад харилцааны яамаас /ГХЯ/ тэдгээр оюутнуудтай 24 цагийн турш холбоотой байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит мэдээллийг авахаар яам дээр очиход хаалттай хаалга мөргөж байсан. Украинд метроны хонгилд хонож байгаа оюутнууаас ирж байгаа мэдээллээр
“Амь нас, эрүүл мэнд нь цаг минутаар хэмжигдэж байгаа” гэдгийг хэлсэн. Гэтэл ГХЯ нь амралтын өдрөөр амарч байх жишээний. Хамгийн гол нь яах гэж Элчин сайдын яам гэж байдаг юм. Онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд мэдээлэл цуглуулж, дүгнэлт, прогноз гаргаж нөхцөл байдал хаашаа эргэхийг урьдчилан таамаглах ёстой биз дээ. Улмаар иргэдээ нүүлгэн шилжүүлэх, өөрийн иргэдээ хамгаалах үндсэн үүрэгтэй. Гэтэл нөхдүүд иргэдээ авч чадсангүй.
ГХЯ бүх юмыг л болж, бүтээд байгаа юм шиг мэдээлээд байгаа. Бодит байдал дээр Польш улсад байгаа монгол иргэд өөрсдийнхөө нөөц бололцоогоор 13 хүүхдийг Украинаас гаргаж авч чадсан. Украинд 20 гаруй хүүхэд үлдсэн гэх мэдээлэл бий. XXI зуунд ОХУ хүчирхийллийн аргаар асуудлаа шийдэх гэж оролдож байгаа дэлхийн улс орнууд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс “No double standart”, “Хэвтүүл”, “Монгол туургатны төв холбоо” буюу төрийн бус
байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн. Бид маргааш төв талбай дээр тайван жагсана. Иргэд нь дуу хоолойгоо хүргэе. Харин Монголын төр байр сууриа илэрхийл. Монгол Улс ямар байр суурь баримталж байгаа вэ гэдгээ олон улсад зарламаар байна. Чимээгүй дүлий дүмбэ байгаа нь зохимжгүй бас аюултай байна”. Харин Монголын төр байр сууриа илэрхийл. Монгол Улс ямар байр суурь баримталж байгаа вэ гэдгээ олон улсад зарламаар байна. Чимээгүй дүлий дүмбэ байгаа нь зохимжгүй бас аюултай байна” гэв.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байв. Тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа тогложээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж буй. Олны шүүмжлэлд өртөөд буй
уран сайхны киног бүтээхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж Улсын Их Хурлын зарим эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдэгдсэн удаатай. “Улаан цэцэг” киноны нээлт гуравдугаар сарын 8-нд болж, бүх кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. “Улаан цэцэг” уран сайхны киноны продюсер, жүжигчин Г.Ундармаагаас өмнө нь киноны талаар тодруулахад ” Энэ киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Шаардлагатай бол манай байгууллагын орлого, зарлагыг харж болно.
Манай байгууллагаас 50, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 50 хувийн зардлыг гаргаж байна. Мөн Канадын төслөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн төслөөрөө тендерт орж, тэнцсэн юм билээ. Киноны гол дүрд залуу уран бүтээлч тоглож буй. Бид хэзээ киноны дүрүүдээ зарлах вэ гэдгээ шийднэ. Нэг жилийн өмнө зураг авалтаа эхэлсэн. Одоо зураг авалт 50 хувьтай үргэлжилж байна.
Нийт давхардсан тоогоор 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Киноны нэрийн хувьд улс төрийн намтай ямар ч хамаагүй” гэдгийг хэлж байв. Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.