Мэдээ

Д.ГАНБАТ: УKPAИHД НЭГ САРЫН ЦАЛИНГАА ХАНДИВЛАНА, МОНГОЛЧУУДАА Ч УРИАЛЖ БАЙНА

Д.ГАНБАТ: УКРАИНД НЭГ САРЫН ЦАЛИНГАА ХАНДИВЛАНА, МОНГОЛЧУУДАА Ч УРИАЛЖ БАЙНА: УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийв. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат Украин улсад болж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж “Би Украины Киев хотод таван жил суралцсан. Олон мянган монгол иргэн тэнд суралцаж байсан.

Энэ утгаараа дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлаж байна. Мөн монголчуудаа уриалж байна” гэлээ. Энэ утгаараа дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлаж байна. Мөн монголчуудаа уриалж байна” гэлээ.  Д.ГАНБАТ: УКРАИНД НЭГ САРЫН ЦАЛИНГАА ХАНДИВЛАНА, МОНГОЛЧУУДАА Ч УРИАЛЖ БАЙНА

Өнөө цагийн уран гулгалтын тод од Камила Валиева допингийн асуудалд холбогдсоны улмаас Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй. Асар их сэтгэлийн дарамт, хүнд нөхцөл байдлыг даван туулсаар IV байрт шалгарсан түүнийг эх орондоо очиход ОХУ хүндэтгэн хүлээж авсан юм. “Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо. багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо.

Ингэснээр тэрбээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаав. Үүний сацуу Бээжингийн олимпоос медаль авсан есөн тамирчин Гавьяат тамирчин болжээ. “Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо. багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо.Ингэснээр тэрбээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаав. Үүний сацуу Бээжингийн олимпоос медаль авсан есөн тамирчин Гавьяат тамирчин болжээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам даваа гаригт Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа. Тэрээр Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн мэдэгдэлдээ “Дайн хуучирсан. Xүчирхийлэл бол шийдэлд хүрэх зам биш. Царын ганц зам бол хүчирхийлэлгүй зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв гарц” гэжээ.

Мөн Далай лам “Жинхэнэ амар амгалан харилцан ойлголцол, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун дайн, цус урсгасан зуун болж өнгөрсөн. Харин XXI зуун бол яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зуун. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.  Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.

Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Гадаад харилцааны яамнаас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр /Баасан гариг/ орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэсэн юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ. Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15:00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон. Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх

иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн” гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд онцолсон юм. Тэрбээр “Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна” гэсэн юм. ОХУ-аас өчигдрөөс эхлэн Украины Киев муж руу пуужингаар довтолж эхэлсэн ба газрын тосны агуулахыг нь бөмбөгдөж устгасан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button