К-Поп

Солонгосчуудыг зочирдуулсан Girls’ Generation хамтлагийн 5-н том цуурхал

Girls’ Generaton хамтлаг нь K-pop-н түүхэн дэх хамгийн амжилттай охидын хамтлагуудын нэг билээ. Тэд энэ амжилтад хүрэх гэж их урт замыг туулсан. Тэдний өртөж байсан 5-н том цуурхалыг хүргэж байна.

1. “Black Ocean” шуугиан

2008 онд Girls’ Generaton хамтлаг дөнгөж дэбүтээ хийж байсан rookie хамтлаг байсан ба анхны удаагаа Dream Concert-д оролцожээ. Хамтлагууд ихэвчлэн тэднийг төлөөлөх өөрийн гэсэн өнгөтэй байдаг ба фэнүүд нь тэр өнгөөр нь light stick, хувцас зэргээр тоглолтын үед жигдэрч гэрэлтүүлдэг. Girls’ Generaton хамтлагийн 10 минутын турш үзүүлсэн үзүүлбэрт үзэгчид ямар ч өнгө үүсгэлгүй хав хар, нам гүнээр үзүүлбэрийг нь дуусгажээ. Энэ явдлын гол шалтгаан нь TVXQ болон Super Junior хамтлагийн фэнүүд нь тэднийг өөрсдийнх нь дуртай айдол ах нартай нь хэтэрхий ойр дотно байсан тул дургүйцэн boycott хийжээ.

Гэсэн ч тэд удалгүй олон олон амжилт гарган фэнүүдээ нэмэгдүүлж “Pink Ocean” үүсгэж чадсан юм.

2. “Өдөрт 1500 калори” цуурхал

Gee” болон “Tell Me Your Wish” зэрэг дуунуудаараа амжилтанд хүрсэний дараа фэнүүд нь тэднийг улам турж, эцэж байгааг ажиглажээ. Тэдний гишүүн бүр нь өдөрт ердөө 1500 калори л иддэг гэж цуурхал газар авсан бөгөөд Netizen нар хүчтэй шүүмжилж байсан юм.

Хамтлагийн гишүүн болох Yuri болон Tiffany нар нь уг цуурхалыг зогсоохоор нэвтрүүлгэд оролцон , өдөрт биш хоол бүрдээ 1500 калорийг иддэг гэдгээ мэдэгджээ.

3. Taeyeon-г хулгайлах гэсэн оролдлого

2011 онд Girls’ Generation хамтлаг Price Music Festival-д үзүүлбэр үзүүлж байх үед нь нэгэн үл таних залуу тайзан дээр гарч ирэн Taeyeon-ы гараас атган, дагуулж явахыг оролджээ. Азаар тэднийг хөтлөгч Oh Jung Tae болон хамтлагийн гишүүн Sunny нар зогсоосон юм. Гэвч Taeyeon энэ явдлын дараагаар тайзны ард сэтгэлээр унаж, уйлсан юм.

Түүнийг хулгайлах гэж оролдсон хүн нь их сургуулын сурагч байсан бөгөөд тэднийг үзэгчдийн хэсгээс олон жилийн турш ажигласаар ирсэн нэгэн байжээ.

4. Yoona, Psy нарын үерхэлийн цуурхал

2012 оны 11-р сард Yoona-г Psy-тай нууцаар явалддаг гэх цуу яриа гарсан юм. Сэтгүүлч нар Yoona, Psy хоёр нь үдэшлэг дээр танилцаж, нууцаар уулздаг болсон. Psy гэрлэсэн, эхнэр хүүхэдтэй мөртлөө явалдсан гэх зэргээр худал нийтлэл гарган хүмүүсийн амны бай болгов.

Энэ худал цуурхалуудыг Yoona “Happy Together” нэвтрүүлгийн үеэр эцэслэжээ. Тэрээр Хятадад “Running Man” нэвтрүүлгийн зураг авалтад оролцож байхдаа Psy-тэй бага зэрэг төстэй зураглаачтай ярилцаж байсан ба хүмүүс тэр зураглаачыг Psy-тай андуурсан гэдгийг тайлбарлажээ.

5. Tiffany-н инстаграм зураг

8-р сарын 14-ны өдөр Tiffany нь Instagram хаягдаа Япон улсад авхуулсан зургаа оруулсан юм. Тус зураг нь Sm энтертаймэнт Япон улсад концертоо амжилттай хийж дуусган, үдэлтийн үдэшлэг хийж буй үеийн зураг юм. Гол асуудал нь 8-р сарын 15-нд Солонгосын үндэсний тусгаар тогтонолын өдөр буюу Япон улсаас салан, бие даасан улс болсны өдөр байсан тул Японд авхуулсан зургаа нийтэлсэнд дургүйцэв.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button