А.ЭНХЖИН: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ 7-Р САРЫН 1-НЭЭС ДАХИН ХОЙШЛУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙГАА
Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “2021 онд эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орон сууцжуулах зорилгоор 10 их наядын хөтөлбөртэй уялдуулаад ипотекийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг
Монголбанк банкны үүсвэрээр 13,500 орчим зээлдэгч авсан. Зээлдэгчийнхээ тоогоор 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт. Энэ онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байгаа. Нэг, хоёрдугаар сард нийт 100 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууд олгох тооцоололтой байна. Зээл олголт хэвийн үргэлжилж байгаа.Түүнчлэн ипотекийн зээлийн төлбөр
хойшлуулах арга хэмжээний тухайд гэвэл Ковидын хуулиар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сунгасан. Саяхан уг хуулийг энэ он дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ” гэлээ. Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна.
Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Гадаад харилцааны яамнаас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр /Баасан гариг/ орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэсэн юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ. Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15:00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон. Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх
иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн” гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд онцолсон юм. Тэрбээр “Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна” гэсэн юм. ОХУ-аас өчигдрөөс эхлэн Украины Киев муж руу пуужингаар довтолж эхэлсэн ба газрын тосны агуулахыг нь бөмбөгдөж устгасан байна.