Мэдээ

Арилжааны банкууд Хөгжлийн банкны зээлээр хөлжөөд байна уу?

Хамгийн хачирхалтай нь томоохон арилжааны банкууд хүртэл зээл авч амжсан байна. Тухайлбал Хаан банк 2021 оны 1 дүгээр сард 11 тэрбумын зээл авсан бол Голомт банк 2021 оны 2 дугаар сард 2 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 2021 оны 2 дугаар сард 6 тэрбум зээлийг тус тус авчээ. Хөгжлийн банкнаас зээл авсан хоёр ч банк дампуураад байгаа. 2014 онд тус банкнаас 59 тэрбумын зээл авсан Капитал банк 2019 онд дампуурсан. Монгол банк энэ үеэр Капитал банкны үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдэн 20 сая төгрөгнөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэж байсан юм.

Хөгжлийн банкийг дампууруулахад өндөр хувь нэмэр оруулсан өөр нэг банк бол Чингис хаан банк. Тус банк 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлийн эргэн төлөлт дээр асуудал үүссэн төдийгүй Чингис хаан банк өөрөө ч дампуурах дээрээ тулж байгаа мэдээлэл сүүлийн 2 жил яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Голомт, болон Худалдаа хөгжлийн банк 2021 онд авсан нийт 8 тэрбумын зээлээ эргэн төлсөн байгаа ч ХААН банкны тухайд 154 сая төгрөгийн үлдэгдэлтэй явж байна.

Банкны салбарын нийт актив хөрөнгө буюу банкуудын үндсэн хөрөнгө, зээлийн багцууд нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 97 хувьтай тэнцдэг. Өөрсдийн үндсэн хөрөнгөтэй, харилцах хадгаламж болон бусдаас татсан мөнгөө өндөр хүүтэй зээл болгон гаргадаг банкууд яагаад Хөгжлийн банкийг тойрон эргэлдэж, зээл аваад байна вэ? Банкууд Хөгжлийн банкнаас авсан хүү багатай зээлээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй дамлан зээлүүлж байна уу, эсвэл тодорхой төслүүдийг дэмжихийн тулд дамжуулан зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн үү? гэсэн асуултад арилжааны банкууд баримттай хариулт өгөх цаг болжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button