Мэдээ

Америкийн уран гулгагч Жоугийн “COVID-19”-ийн шинжилгээ хоёр удаа эерэг гарч, эрэгтэй ганцаарчилсан төрлөөс хасагдлаа

“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын эрэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөөх гол өрсөлдөгчдийн нэг гэгддэг Америкийн уран гулгагч Винсент Жоу хоёр дахь удаагаа COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан тул өнөөдрийн тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Жоу АНУ-ыг төлөөлөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцож, Японы Юма Кагияма, Оросын Олимпийн Хорооны Марк Кондратюкийн дараа гуравдугаар байр эзэлсний дараа шинжилгээ өгч эхний эерэг хариугаа авсан. Жоугийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд медалийн төлөөх өрсөлдөгчдийн нэг Натан Чен өмнөх өдөр нь багийн сонгон шалгаруулалтад АНУ-ын богино хөтөлбөрт түрүүлсэн юм.

Дэлхийн аваргын хүрэл медальт Жоу статусаа баталгаажуулахын тулд нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон. АНУ-ын уран гулгалтын хэвлэлийн төлөөлөгч хэрэв түүний тест сөрөг гарсан тохиолдолд тэмцээнд оролцох боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Жоу өнгөрсөн шөнө Instagram хуудсаараа дамжуулан тэмцээнийг орхиж байгаагаа баталгаажуулсан байна. “Миний COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд харамсалтай нь би ганцаарчилсан арга хэмжээнээсээ татгалзах шаардлагатай болж байна. Би чадах бүхнээ хийсэн, би өөрийгөө маш их тусгаарласан тул сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд ганцаардах үе ч их байсан. Нөхцөл байдал, энэ бүхний зовлон нь үнэхээр галзуу юм, гэхдээ энэ нь намайг тамирчин хүний хувьд тодорхойлохгүй гэдгийг би ойлгож байна. Олимпийн дэвжээнд медаль авах нь миний үргэлж мөрөөдөл байсан ч энэ бүхэн болохоос өмнө ийм юм боллоо” гэлээ.

21 настай залуу энэ үйл явдал болсон хэдий ч зодог тайлах бодолгүй байгаагаа видео бичлэг дээр дахин хэлсэн байна. “Энэ бол төгсгөл биш, энэ бол илүү том эргэн ирэлт хийх бэлтгэл” гэж Винсент Жоу нэмж хэлсэн. Жоу, Чен нар Олимпийн хошой аварга Японы од Юзүрү Ханю, Шома Уно нарын хамт олимпийн аваргын төлөө өрсөлдөх төлөвтэй байсан билээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button