Зөвөлгөө

Илүү дутуу асуудал гаргалгүй зөв боловсон “шоудах” 10 арга

Баасан, бямба, ням гараг, тэгээд Наадмын амралт үргэлжилсэн энэ өдрүүдэд би таны яах гээд байгааг мэдэж байна шүү! Айраг, шар айраг, дарс гээд та хүссэн зүйлээ уух гэж яарч байж болох ч өмнө нь нэг зүйлийг заавал анхаараарай. Биеэ бодож, ойр дотнын хүмүүсээ ч бодохгүй бол болохгүй шүү дээ.

Сануулга: Би таныг согтуу үедээ машин, тээврийн хэрэгсэл жолоодох, гол ус руу орох, хэтрүүлэн ууж агсам согтуу тавих, бусадтай муудалцах, бусдыг зовоох тийм ухамсаргүй хүн биш гэж найдаж, итгэж байгаа шүү. Зохистой хэрэглэж, хязгаарыг мэдэрдэг, өөрийгөө татаж авдаг байцгаая!

  1. Хоол ундаа сайн идээрэй. Хоосон ходоодтой, өлсөж ядарсан байхдаа хамаагүй амсаж, ууж болохгүй.
  2. Шарталтын эсрэг, элэг хамгаалах эм бэлдмэл авч хэрэглэ. Таны элэг бөөрийг хамгаалж, хордлогоос сэргийлэх болно.
  3. Ууж буй зүйлээ хяна. Нэг мэдэхэд та төсөөлснөөсөө ч ихийг уучихсан байх вий, Өөрийн хязгаарыг мэдэрч, хангалттай гэж бодсон цагтаа шууд болих хэрэгтэй.
  1. Уудаг тоглоомоос холхон бай. Шийтгүүлээд л, түүнээсээ болж бүр их хүсээгүй зүйлээ ууж идэх, хийх шаардлагатай болдог болохоор тоглохгүй байсан нь дээр.
  2. Хэрэв та жирэмсэн, насанд хүрээгүй, танихгүй хүмүүстэй цуг байгаа, хөхүүл, эм уудаг, сэтгэл гутралтай, харшилтай бол битгий уу. Зүгээр л битгий.
  1. Өөрт тохирох ундааг л сонго. Ууж чаддаггүй зүйлээ заавал уух гээд хэрэггүй.
  2. Хэзээ ч битгий жолоо барь. Ганц балгасан, ганцхан хундага, ганцхан шил гэж огт бодож болохгүй. Та ганцхан амьтай. Бас бусад хүмүүсийг ч хохироохыг хүсэхгүй байгаа биз дээ? Дуудлагын жолооч дуудах, баталгаатай таксинд суух, итгэдэг хүнээ дуудах гээд олон сонголт байгаа шүү.

8. Бусдад саад болохгүйг хичээгээрэй. Шөнө оройн цагаар дуу шуугиан гаргаж, бусдын тав тухыг алдагдуулахгүй байх хэрэгтэй шүү.

9. Нэгнийгээ заавал гэрт нь хүргэж өгч байгаарай. Ямар машинд суусныг нь сайтар тэмдэглэж, бүр болж өгвөл хамт явангаа хүргэж өгвөл их сайн. Аюулгүй байдал нэгт байх ёстой.

10. За ер нь тэгээд хэмжээгээ мэдэрч, болсон үедээ больчихдог байхад л бүх зүйл сайхан даа. Согтууруулах ундааг хэтрүүлэлгүй, соёлтой хэрэглэцгээе, залуусаа.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button