Мэдээ

IIII

 

SWIFT Европын орнуудын хориг арга хэмжээний тухай шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв
ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ

Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
2022-02-27 12:14:16

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг нь /SWIFT/ холбогдох “хууль эрх зүйн захирамж”-ын дараа ОХУ-ын зарим банкуудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай Европын орнуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар “Reuters” агентлаг тус байгууллагын мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

Хориг арга хэмжээнд өртсөн Оросын бүх банкийг SWIFT системээс хасахаар босон тухай Германы сайд нарын танхимын хэвлэлийн алба урьд нь мэдээлсэн билээ.

Хориг арга хэмжээг чангатгах шийдвэрийг АНУ, Франц, Канад, Итали, Их Британи, Герман, Европын Комисс гаргасан. Барууны орнууд SWIFT-ээс Оросын банкуудыг хасахаас гадна, рублийн ханшийг олон улсын санхүүгийн гүйлгээгээр дэмжих ОХУ-ын Төв банкны боломжийг хязгаарлахаар шийджээ.

 

SWIFT-ИЙН ХУРДААР : ОРОСТ ЦОХИЛТ ӨГӨХ ГЭСЭН ХЭНИЙ Ч САНААРХАЛ ТАЛААР ӨНГӨРӨХ БОЛНО.
Ирина Бадмаевагийн нийтлэл.
РИА Новости агентлаг. 2021.12.10. 08:00
Оросыг SWIFT (Soceity for Worldwide Interbank Financial Telecommunications – Сообщество Всемирных Межбанковских Финансовых Телекоммуникаций – Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг- тайлбарыг Эрх Баялаг) -ээс хасах талаар жилээс жилд яригддаг энэ заналхийлэл нь олон улсын төлбөр тооцоог хүндрүүлэх эрсдэлтэй тул санхүүгийн зах зээлд хамгийн ноцтой аюулын нэгээр тооцогддог. Худалдааны томоохон түншээ тусгаарлах нь дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлнэ гэсэн үг. Гол аймшгийн түүх нь яагаад хэрэгжихгүй байгаа болон гүйлгээний дотоод аналоги буюу ижил төстэй зүйл байгаа эсэх талаар РИА Новости агентлаг олж мэдсэн байна. Энэхүү системээс тусгаарлана гэдэг бол маш эрс шийдмэг алхам байх юм.
ГОЛ СЭЖМИЙГ ТАСЛАХ ГЭСЭН НЬ
Энэ удаад энэ сэдвийн түүчээг Ян Бжезински украйны YouTube сувгийн эфирт ярилцлага өгөхдөө хөндөж тавьжээ. 2001-2005 онд америкийн гадаад бодлогын нэрт үзэл сурталч агсан Збигнев Бжезинскийн хүү тэрээр батлан хамгаалах яамны дэд сайдын туслах байв. Одоо тэр мэргэжилтэн болсон аж. Гэхдээ чөлөөнд гарсан албан тушаалтан маань ердөө одоогийн Виктория Нуландын хэлсэн зүйлийг л давтаж байна. Орос улсыг Украйнд халдан довтолсон тохиолдолд дэлхийн санхүүгийн системээс бүрмөсөн тусгаарлах хувилбарыг АНУ холбоотнуудтайгаа зөвшилцөж байна гэж төрийн нарийн бичгийн даргын орлогч мэдэгдсэн.
Бүр өмнө нь CNN телевизийн суваг : нэрээ нууцалсан ярилцагчид нь үүнийг “хамгийн эцсийн шатны арга хэмжээ” гэж нэрлэснийг мэдээлж байв. Владимир Путин, Джозеф Байден нарын онлайн уулзалтын өмнөхөн Bloomberg агентлаг мөн энэ талаар мэдээлж байсан юм. Долоон жилийн өмнөөөс анх сонсогдох болсон энэ сүрдүүлэг нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байнга гарах болсон. Жишээлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын парламент холбогдох уриалга бүхий тогтоолыг батлахын зэрэгцээ “Умардын урсгал-2”-ын барилгын ажлыг дуусгахаас татгалзахыг санал болгож байв.
Зургадугаар сард Төрийн Думд болсон дугуй ширээний ярилцлагын үеэр Оросын Үндэсний SWIFT-ийн Холбооны гүйцэтгэх захирал Роман Чернов нөхцөл байдлын талаар хэлэхдээ : “Тэд биднийг тусгаарлах боломжгүй. Энэ нь хэнд ч ашиггүй” гэсэн юм. Ялангуяа гадаад харилцааны хувьд Орос улс олон улсын худалдааны чухал түнш юм.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРТӨГӨӨР
SWIFT бол банк хоорондын мэдээлэл солилцох, гүйлгээ хийх систем бөгөөд 1973 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо түүнд дэлхийн 220 орны 11 мянган зээлдэгч байгууллага, түүний дотор мянга орчим корпораци холбогдсон байдаг.
Дундаж эргэлт нь гэхэд өдөрт 32 сая гэсэн мэдээлэл бий. Энэ нь ямар нэгэн байдлаар валюттай харьцдаг бүх салбарт нөлөөлнө гэсэн үг. Хамгийн хүчтэй нь санхүүгийн салбар, экспорт юм. Түүхий эд нийлүүлэх төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болно. “Худалдаа эрхлэгчид тойрч гарах гарц хайх хэрэгтэй болно.
Нэмэлт гүйлгээний зардал нь рублийн ханшийг зайлшгүй сулруулна” гэж Wolfline Capital-ын удирдах түнш Никита Долгий тайлбарлав.
Үндэсний мөнгөн тэмдэгт арав хүртэлх хувиар унах болно. Оросын хөрөнгөөс ангижирч эхлэх гадаадын хөрөнгө оруулагчдын гадагшлах урсгалын улмаас хөрөнгийн зах зээл мөн унана.
Энэ нь хувь нийлүүлсэн болон засгийн газрын үнэт цаасны гол эзэмшигч болох банкуудад алдагдал хүлээлгэх болно. Гэхдээ АНУ болон Европын холбоо нь Оросыг SWIFT-ээс тусгаарлах шийдвэр гаргах нь юу л бол. Дэлхийн эдийн засаг одоо эрсдэл дээр оршин тогтнож байна. Манай улсад өгөх цохилт нь барууны орнуудад өөрсдөд нь нөлөөлж, манай баялгаас хүртэх боломжгүй болгоно гэж Холбооны зөвлөлийн Төсөв, санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Василий Иконников анхааруулав.
Орос улс олон улсын худалдааны эргэлтэд гүнзгий орсон салшгүй хэсэг юм.
“Европ ч, Америк ч Оросын талын гадаад эдийн засгийн төлбөрийг огцом зогсооход бэлэн биш байна” гэж ANIF(Armenian National Interest Fund -Фонд национальных интересов Армении – Армений Үндэсний Ашиг сонирхлын төлөөх Сан) Хөрөнгө оруулалтын сангийн Орос дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сергей Григорян мэдэгдэв. Ингэхэд, нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд АНУ, ОХУ-ын хоорондын худалдааны хэмжээ 19,8 тэрбум ам долларт хүрч дээд амжилт тогтоосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна гэж Никита Долгий мэдэгдэв. Бид гол төлөв далайн чанад руу металл, түүхий эдээ тээвэрлэдэг бол америкчууд автомашин, цахилгаан бараа, дрон экспортолдог.
Сонирхуулахад : SWIFT бол Бельгийн харьяанд байдаг хоршоодын нийгэмлэг юм. Систем нь албан ёсоор бие даасан хувийн санхүүгийн байгууллагуудад харьяалагддаг.
“Иймд Вашингтон олон улсын үйлчилгээнээс хэнийг тусгаарлах, хэнийг хасахыг тодорхойлох эрх байхгүй” гэж TeleTrade мэдээлэл, судалгааны төвийн тэргүүлах эдийн засагч Петр Пушкарев онцолжээ. Гэхдээ өмнө нь : 2012 онд энэ арга хэмжээг Иран улсад болон 2017 онд Хойд Солонгост хэрэглэсэн гэх хоёр тохиолдол бий.
Харин Орос бол дэлхийн эдийн засагт илүү нэгдэж холбогдсон улс.
“Чи биднийг зүгээр л аваад хаячихаж болохгүй. Ялангуяа энэ тахлын үед. Өөр нэг томоохон цохилт гэвэл нийт хүн төрөлхтөнд аюул бий болно” гэж Сергей Григорян хэлэв. Юуны түрүүнд Европын аж ахуйн нэгжүүд хохирох бөгөөд үүнд : тэдний экспортын төлбөр тооцоонд хүндрэл учрах болно.
“Дөрөвдүгээр сард баталсан европын парламентын тогтоол нь зөвхөн зөвлөх шинж чанартай. Мэдээжийн хэрэг, европын холбоо үүнийг зөвшөөрөхгүй : яасан гэж тэд өөрсдийнхөө амьдралыг хүнд байдалд оруулах ёстой юм бэ” гэж Бүртгэлжүүлэлт, татан буулгах, дампуурал болон хууль ёсны төлөөлөгчийн асуудал эрхэлсэн хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч Владимир Кузнецов хэлэв.
ГАРАХ ГАРЦ ҮРГЭЛЖ БАЙЖ Л БАЙДАГ
Америкчууд замаа олсон гэж бодъё. Орос улс SWIFT-ээс тусгаарлагдая л даа.
Тэглээ гэхэд хоёр хувилбар байж болно.
Нэгдүгээрт, банкууд хоёр талын тооцоонд шилжинэ. Зээлдэгч байгууллагууд корреспондент дансаар онлайн гүйлгээ хийх боломжтой.
Өөр нэг сонголт бол мартагдсан хуучин арга руугаа орох явдал юм. “Энэ нь нөөц болж үлдсэн байна. 2014 оны есдүгээр сард Төв банк стресс тест хийсэн бөгөөд энэ систем нь нилээд найдвартай гэдгээ харуулсан. Тийм ээ, банк хоорондын комиссын Telex нь өндөр, хурд нь бага байна. Улс орнуудад үйл явцыг сэргээхэд нь : эсрэг талуудад цаг хугацаа шаардагдах болно. Гэхдээ ерөнхийдөө боломжийн” гэж эдийн засагч хэлэв.
Хоёр дахь хувилбар нь дотоодын аналог руу шилжих явдал юм. Улс төрийн эрсдлийг ухамсарласан Москва үүнийг аль хэдийн боловсруулсан. Төв банк өөрийн мэдээллийн санд үндэслэн Санхүүгийн Мессежийн Систем(СПФС) – ийг нэвтрүүлсэн.
“Гол ажил нь улс орны хэмжээнд банкуудын хэвийн үйл ажиллагааг хангах явдал юм. Мөн SWIFT форматаар мессеж (мэдээлэл) – ийг илгээх боломжтой” гэж Сергей Григорян хэлэв.
Санхүүгийн мэдээлэл дамжуулах систем(СПФС) нь 331 зээлдэгч байгууллагыг өөртөө нэгтгэдэг.
Тэд ихэвчлэн оросууд байх авч хуучин зөвлөлтийн үеийн орон зайн төлөөлөгчид болох Беларусь, Киргизстан, Казакстан, Армен, Тажикстан мөн Куба зэрэг улс орнууд байна. Гадаадын зарим банкны салбар нэгжүүд ч энэ системд бүртгэлтэй байдаг. Санхүүгийн мэдээлэл дамжуулах систем (СПФС) нь бидний хүссэн хэмжээгээр биш ч гэсэн сөрөг үр дагаварыг арилгах болно. Олон улсын гүйлгээний хувьд зөвхөн SWIFT тохиромжтой хэвээр байгаа бөгөөд өөр хувилбар алга байна.
Гол асуудал нь аль банкуудыг SWIFT системээс тусгаарлах вэ гэдэгт байна : тэгвэл үүнд төрийн болон хувийн банкууд нэгэн адил хамаарагдах явдал юм. ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэд, байгууллага яах нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ нэг зүйл туйлын тодорхой байгаа нь : ийм хориг арга хэмжээ хоёр талтай бөгөөд зах зээлийн бүх тоглогчдыг сүйрүүлэх болно. Дэлхий ертөнц коронавирусын хямралтай байгаа энэ цаг үед энэ нь хамгийн оновчтой шийдэл биш юм.
Эх сурвалж : РИА Новости.
PS. Энэ нилээд анхаарал татдаг сэдэв тул орчуулж байгаа билээ. Оросыг дэлхийн санхүүгийн системээс тусгаарлах ямар ч боломжгүй гэдгийг 2015 оноос л ярилцсаар байгаа билээ. Америк, барууныхан өөрсдийгөө сүйрүүлэх алхам хийхгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Орчуулж, сэтгэгдлээ бичсэн :
Эрх Баялаг. 2021.12.11. 21:23

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button