Мэдээ

ХӨЛ ХОРИОНД ШИЛЖИХ СУРГААР ХОНКОНГИЙН ДЭЛГҮҮРҮҮД ХООСОРЧЭЭ

Эх сурвалж: Ай Койн.МН Дэлхийн ихэнх улс орнуудад цар тахлын эхэн үед тохиолдож байсан үйл явдлуудыг өнөөдөр Хонконгоос харж болохоор байна. Хатуу хориг хязгаарлалтын үр дүнд коронавирусийн цар тахлыг амжилттай туулж байсан тус хот өнөөдөр халдварын томоохон давлагаанд нэрвэгдээд байгаа юм. Даваа гарагт Хонконгт халдварын 34,466 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болжээ. Хотын захиргаа энэ сард багтаан 7.4 сая оршин суугчаа шинжилгээнд

хамруулах гэж байгаа ба оршин суугч тус бүрээс гурван удаа шинжилгээ авах юм. Ингэхдээ хөл хорионы хатуу дэглэмд шилжиж болзошгүйг урьдчилан анхааруулжээ. Үүний улмаас Хонконгийн иргэд хүнсний болон өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүрүүдийн лангуу хоосорсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр иргэдийг бөөнөөр шинжилгээнд хамруулах ажиллагаа гуравдугаар сарын 15-наас 21-ний хооронд үргэлжлэх гэнэ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам даваа гаригт Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа. Тэрээр Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн мэдэгдэлдээ “Дайн хуучирсан. Xүчирхийлэл бол шийдэлд хүрэх зам биш. Царын ганц зам бол хүчирхийлэлгүй зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв гарц” гэжээ.

Мөн Далай лам “Жинхэнэ амар амгалан харилцан ойлголцол, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун дайн, цус урсгасан зуун болж өнгөрсөн. Харин XXI зуун бол яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зуун. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.  Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.

Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Гадаад харилцааны яамнаас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр /Баасан гариг/ орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэсэн юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ. Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15:00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон. Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх

иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн” гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд онцолсон юм. Тэрбээр “Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна” гэсэн юм. ОХУ-аас өчигдрөөс эхлэн Украины Киев муж руу пуужингаар довтолж эхэлсэн ба газрын тосны агуулахыг нь бөмбөгдөж устгасан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button