Зөвөлгөө

Хий ханиалгад байнa уу үүнийг унш

Таньд болон таны хүүхдэд ханиалгах шинж тэмдэг илэрвэл юуны өмнө та дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа хий ханиалганд та хамгийн түрүүнд эм хэрэглэхээс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Цаг улиралдаа тохируулан хооллох
  • Ажил амралтаа зохицуулах, хангалттай унтаж амрах
  • Гараа байнга угаах, ханиаж найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах
  • Өрөө тасалгаагаа агааржуулах, гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх

Уушигны үйл ажиллагааг дэмжих, дархлаа сайжруулах, хий ханиалга болон ханиадны эсрэг үйлчилгээтэй идээ ундааны зүйлс:

Хийг дарах амтлаг амттай бүлээн, хүнд, тослог чанартай идээ ундааг тохируулан хэрэглэх. Үүнд: Хар будаа, хар шош, самар, задь, лиш зэрэг нь хийг дарж хоолой залгиурын сэрвэгнэсэн хий ханиалгыг дарна.

Цагаан гаа нь хий ханиалгыг маш сайн дардаг, цусны хийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг, ядаргаа тайлж, ханиаднаас урьдчилан сэргийлнэ.

Бүйлсний жимс нь ханиалга дарах ялангуяа харшилын гаралтай хий ханиалга дарах, цэр ховхлох, уушгийг төлжүүлэх үйлдэлтэй.

Бууцайн үр нь уушигны үйл ажиллагааг дэмжих мөн цус төлжүүлэх үйлдэлтэй.

Хөц будаа нь шимжүүлэх, уушигны халууныг дарж уушигыг дэмжиж үйл ажиллааг сайжруулна.

Үр тариа, жимс, ургамлын гаралтай ханиадны эсрэг, уушигны үйл ажиллагааг дэмжих, дархлаа сайжруулах бэлдмэлийг алтан жүрж, хөц будаа зэргээр бэлдсэн бөгөөд ханиадны эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн, ойр ойрхон ханиад хүрээд байгаа, ханиаднаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.

Үр тариагаар бэлтгэсэн аливаа бэлдмэл нь биед ямар нэг сөрөг хор нөлөөгүйгээс гадна цэвэр байгалын аргаар биеийг эмчлэх ач тустай юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button