Цаг үе

Модон луу жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе

“Модон луу жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2024 оны Хятад-Монголын цагаан сарын соёл солилцооны цуврал арга хэмжээний нээлт болов.
Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны удирдлага дор, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Намын хорооны Гадаад явдлын албанаас санаачлан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс хамтран зохион байгуулсан “Модон луу жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2024 оны Хятад-Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээ 2024 оны 02-р сарын 05-ны өдөр цахимаар нээгдэж, 02-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ.

Энэхүү арга хэмжээ нь Цагаан сарын сэдэвтэй урлагийн контент, шилдэг олон ангит киноны үзлэг, цуврал сурталчилгааны нэвтрүүлэг, халуун дотно солилцооны үйл ажиллагаа хэмээх дөрвөн том төрлөөр 10 агуулгыг багтаана. Арга хэмжээний зорилго нь соёлын солилоо, яриа хэлцлээр дамжуулан Хятад Монгол хоёр орны иргэдийн сэтгэлийн гүүрийг бэхжүүлж, Хятад, Монголын нөхөрлөлийн суурийг батжуулахыг ахиулж, хоёр орны ард түмэнд ач тус хүргэж, энх тайвнаар зэрэгцэн орших, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих хоёр орны хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээхэд хүчин зүтгэл оруулахад оршино.

Нэг. Цагаан сарын сэдэвтэй урлагийн контентууд. Өвөр Монголын Радио Телевизийн 2024 оны Хятад хэлний Цагаан сарын тоглолт, “Хятадын хөгжим Сүжөүгийн уянга” Сүжөгийн үндэстний найрал хөгжмийн симфони концерт, “Бидний сайхан амьдрал” акробатын жүжиг зэргийг орчуулан хүргэнэ. Улмаар Цагаан сараар сэдэвлэсэн баяр бахдал, хөөр хөгжөөн бүхий найрсаг сайхан урлагийн контентуудаар дамжуулан, Монголын ард түмэнд сар шинийн ерөөлт мэндчилгээг дэвшүүлнэ.

Хоёр. Шилдэг олон ангит киноны үзлэг. МҮОНРТ-ийн сувгаар ядуурлаас ангижруулсан сэдэвтэй “Чин Сэтгэл” олон ангит киног, Улаанбаатар телевиз /UBS/, “Боловсрол суваг” телевизээр орчин үеийн их хотын эмэгтэйчүүдийн өөрдөг амьдралаар сэдэвлэсэн “Аз Жаргалын Хотхон 3” олон ангит киног хүргэнэ. Ийнхүү шилдэг олон ангит кинонуудаар дамжуулан, Монгол Улсын үзэгчдэд Хятадын жирийн иргэдийг ойлгох цонхыг олгож, хоёр ард түмний ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлнэ.

Гурав. Цуврал сурталчилгааны нэвтрүүлэг.

1. МҮОНРТ-ээр Хятад, Монголын хамтран бүтээсэн “Сайн байна уу Хятад орон” баримтат киноны цагаан сарын тусгай дугаарыг хүргэнэ.

2. Соёлын аялал жуулчлалын сэдэв бүхий “Солонгон өнгөт Юньнань, дэлхийн цэцгийн парк”, “Нээлттэй Хэнаньд тавтай морилно уу”, “Гайхамшигт Гуанши” зэрэг нэвтрүүлгийг хүргэж, Хятадын Юньнань муж, Хэнань муж, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны түүх соёл, байгалийн үзэмж, соёл заншлыг танилцуулна.

3. “Гадаадын иргэдийн Хятадын цагаан сар” богино хэмжээний видео бичлэгийг цувралаар хүргэж, Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын “Цагаан сарын уур амьсгал”-аар дамжуулан Хятадын цагаан сарын уламжлалт соёл, ёс заншлыг харуулна. Дөрөвдүгээрт, “Гялалзаад өгөөрэй биет бус соёлын өв” богино хэмжээний видео бичлэгийг цувралаар хүргэж, ваар шаазан, зүү төөнүүр, уран бичлэгийн цаас, торго дурдан зэрэг Хятадын уламжлалт соёлын биет бус өвүүдийн үйлдвэрлэх үйл явцыг танилцуулна.

Дөрөв. Халуун дотно солилцооны үйл ажиллагаа. Цагаан сарын хугацаанд, видео калл хийх, богино хэмжээний бичлэгээр сар шинийн мэнд дэвшүүлэх, цахим захидал илгээх зэрэг хэлбэрээр “Сар шинийн цахим золголт”-ын үйл ажиллагаа зохиож, Монгол Улсын найрсаг хамтрагч байгууллагуудын хүмүүст сар шинийн халуун дотно мэндчилгээ, ерөөл дэвшүүлнэ.

Хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс уг арга хэмжээг цахимаар зохион байгуулж, Монгол Улсын Ublife.mn Hardnews.mn Butnever.com зэрэг голлох сайтууд болон сошиал платформоор түгээн дэлгэрүүлнэ. Үүний зэрэгцээ Солонго мэдээллийн сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтад булан нээж, арга хэмжээг төвлөрүүлэн танилцуулж, сурталчлан мэдээлнэ.

Зохиогч: Сэтгүүлч: Х.Арвинтал
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button