МэдээЦаг үе

ГEPMAHЫ KAHЦЛEP OXУ-ЫH ЭCPЭГ ТАВЬСАН ЭPЧИM XYЧHИЙ XOPИГOO ЦУЦAЛЛAA

ерманы Канцлер Олаф Шольц ОХУ-аас импортлодог нөөцийг хурдан хугацаанд нөхөх боломжгүй тул хориг арга хэмжээгээ дахин нэг харж үзэн, цуцлах шийдвэр гаргаж буйгаа мэдэгдлээ. “ОХУ-аас нийлүүлж буй эрчим хүчийг орлуулах боломжгүй байгаа тул

Оросын пүүс, компаниудтай энэ чиглэлээр бизнесээ цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны эсрэг арай өөр хувилбар хайхаар шийдсэн” хэмээн Олаф Шольц өнөөдөр /2022.03.07/ мэдэгдсэнийг Германы Сайд нарын Танхимын хэвлэлийн алба мэдээллээ.

“ОХУ-аас нийлүүлж буй эрчим хүчийг орлуулах боломжгүй байгаа тул Оросын пүүс, компаниудтай энэ чиглэлээр бизнесээ цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны эсрэг арай өөр хувилбар хайхаар шийдсэн” хэмээн Олаф Шольц өнөөдөр /2022.03.07/ мэдэгдсэнийг Германы Сайд нарын Танхимын хэвлэлийн алба мэдээллээ.

“Холбооны Засгийн газар Европын Холбоо болон бусад улс орнууд дахь түншүүдтэйгээ Оросын эрчим хүчнээс өөр хувилбаруудыг боловсруулахаар хэдэн сарын турш ажиллаж байна. Гэсэн ч, энэ бол нэг өдрийн дотор шийдчих асуудал биш.

Тиймээс бид ОХУ-тай эрчим хүч нийлүүлэх чиглэлд Оросын арилжааны аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх ухамсартай шийдвэр гаргалаа” хэмээн Канцлер Олаф Шольц тодотголоо. Түүний хэлснээр, хориг арга хэмжээ бол “Оросын эсрэг хүчтэй цохилт өгөх”-д чиглэх ёстой гэв.

“Европ ОХУ-аас авах эрчим хүчний импортлохоо хориг арга хэмжээнээс зориудаар татсан. Одоо дулаан хангамж, тээвэр, цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн эрчим хүчийг ОХУ-аас Европт нийлүүлэхээс өөр арга байхгүй.

Энэ алхам бол Европын Холбооны оршин суугчдын өдөр тутмын ахуй амьдралыг хангахад чухал ач холбогдолтой” хэмээн Канцлер Шольц онцлов. Гэсэн хэдий ч, Оросуудын хэлснээр Украинд “цэргийн тусгай ажиллагаа” эхэлсний дараа Барууны орнууд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Канцлер Олаф Шольц сайшааж буйгаа илэрхийлсэн байна.  Эх сурвалж: Bild

БҮҮ ЁРЛО, ЁР ИРНЭ

Энэхүү цээр нь эдүгээ утгаа бүрэн алджээ. Боссон ч суусан ч, хэвтсэн ч амарсан ч бүүр идсэн ч уусан ч, “ёоёо оо”, “яаяа аа” хэмээн орь дуу тавих бид ер яана вэ? Бидний багад ингэж хэлэхээр ээж минь “Муу ёртой, муу амтай. Мууг дуудвал заяа гундана” гэж сургаж, үг эс авбал “шанагадуулах” бол энүүхэнд байж.

Гэтэл одоо хувь хүмүн байтухай зурагт телевизээр “Ёо оо ёо-ажиллагаа”, “Ёо ёо-г анагаахуй”, “Ёо ёо-тоглоом” гэх ёрын шоу цэнгээнүүд утгаараа түгжээ. “ЁО” гэх үг бол өвчин зовуурь болон яс хугарч, мах тасрах үед амнаас өөрийн мэдэлгүй гарах үг байж болох ч биеийн хэм энергийг ихэд алдагдуулж, холоо явсан өвчин зовлон, хар муу гайг өөртөө соронз мэт татдаг ёрын муу үг.

Нялх балчир ч “ёо оо” гэж хэлд орж байна. ”Ална шүү” гэж анх амлаж бна.. тэнгэр минь , яана, одоо. Уул нь 14-с дээш насанд үг болоод үйлийн үрийг өөртөө хураадаг тул ”Зөв яв, зөв амьдар” гэдэгсэн. Ийм багаасаа мууг өөртөө урин дуудсан хүүхдийн заяа тэгш байх уу? Ирээдүйн үрсийн заяа гундаад ирэхээр эцэг эх бид санаа амар байж чадах уу? Тиймд томчууд бид ч хэл амаа хичээхсэн…

Харин өвгөд дээдэс маань хэмээ түгжин ёхолдог “ЁХОЛДОГ” байж: Учир нь “О” авиа зүрхэн хүрдтэй холбоотой. Сэтгэл хөдлөлөө дарах, түгжих, хаахад энэ хүрд гэмтдэг. Гэдэс цатгалан бол баярламаар ч бид: “ёоё, аймаар гоё цадлаа” гэх. Таатай, тааламжтай өег байдлыг шалдаа унатал доройтуулж байна биш үү ?

Амрахад биеийн тух ханах атал эсрэгээр “ёо оо, сайхан амарлаа” гэх нь юуг илэрхийлж, ямар хохирол дагуулна вэ? Зүрхэн хүрдээ гэмтээж, заяагаа гундаахдаа огт санаа зовохгүй байгаа маань өөрөө ГЭМТЭЛ! Эгшиг авиаг хэлэхэд уушгины хий чөлөөтэй гарах тул ёр үгийг давтан давтан хэлэхэд эрчимээ алддаг.

Харин “ЁХ” гэхэд гарах авиа хоолойд түгжигдсэнээр хэмийг цацраах биш түгждэгт өвгөдийн ухаан оршино. Тэд олон дээд сургууль төгсөөгүй ч “Ёо-г дуудахад ёр ирнэ. Ёрыг ёс-оор хаана. Ёсыг удамшуулах нь миний үүрэг” гэдгийг мэддэг, үйлддэг байснаараа “философичид” “арга зүйчид” байж дээ. Агуу зүйл энгийнээс эхтээй гэж…

Тэгэхээр аль болох билигт сайн үгийг хэлбэл сайн сайхан ирнэ гэх Монгол ухаанаас үүдэлтэйгээр махан бие, сэтгэл биеийн тух ханах нь. Үүнийг хүн бүр мэддэг ч “Үнэнийг мэдээд ухаарахгүй бол ухаан байгаад яанам” гэх үгийн Ул-ыг гартал бодмоор санагдав. Үгэнд хуумгай бүү хандагтун! Үг амьтай!   /Намнансүрэн/

Үхэл амьдрал, өмч хөрөнгийн талаарх Монгол сэтгэлгээ: Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн Монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй.

Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий. Идэж уухын төлөөх өрсөлдөөн гаарч, өмч хөрөнгө цуглуулах гэж үхэн хатталаа зүтгэх, байгаль дэлхий, байшин барилга, бүхнийг хувьдаа авах гэж амьд явахуйн утга учрыг умартан улайрах энэ цаг үед өвөг дээдсийнхээ ертөнцийг үзэх үзлийг эргэн нэг харчихад гэмгүй мэт.

Нам нам л гэнэ, нам тэгээд амьдралын үнэн мөн үү? Ашигтай газрыг эрх мэдэлтнүүд авлаа л гэнэ, аваад хойт нас руугаа явах уу? Энэ талаар жирийн монгол ардууд ямар үзэл баримтлалтай байсан юм бол? Монголчуудын дунд “Билигтү багши” хэмээн алдаршсан Финландын нэрт Монголч эрдэмтэн Рамстедтын аяллын тэмдэглэлээс хариуг нь хамтдаа хайгаад үзье.

Рамстедтын тухай товчхон: Агуу Монголч эрдэмтэн, Алтай хэл шинжлэлийг шинэ шатанд гаргагч Густав Йон Рамстедт 1873 оны 10 сарын 22-ны өдөр, Финландын Таммисаари хотноо мэндэлжээ. Анх Ижил мөрний хөвөөгөөр аялж, черемис нарын хэл аялгууг судалсан боловч удалгүй Монгол судлалд татагдан, Монголд хэд хэдэн удаа, удаан хугацаагаар амьдарсан юм.

Энэ хугацаандаа Монгол хэл аялгууг жинхэнэ түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үүднээс судалсан нь өмнөх эрдэмтдийн бүтээлүүдээс хувь илүү, шинжлэх ухааны шинэ шатанд үсэргэсэн ажил болжээ. Рамстедт Хүрээнд олон жил сууж, халх аялгууг сайтар судалсан дээрээ Халимаг, Шинжаан явж ойрад аялгууг мөн анх удаа шинжлэх ухааны өндөр дээд түвшинд судалж, нарийн галиг сэлтийг үйлдсэн юм.

Мөн тэрбээр Афганистанд Монголчууд байгааг анх баталж, хоёр Монгол хүнийг сурвалжлан олж, хэл яриаг нь судлан, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хүн билээ. Энэ мэтчилэнгээр Рамстедтийн Алтай болон Монгол судлалд анхдагч болсон үйлс бүрийг тоочиж барамгүй.

Финланд улс Оросоос тусгаар тогтномогцоо дорно дахины хамгийн чухал улсуудад суух элчин төлөөлөгчөө хэмээн чухам эрдэмтэн Рамстедтийг сонгосон байдаг. Тиймээс Рамстедт 1919 -1929 оны хооронд Япон, Солонгос, Сиам (одоогийн Тайланд) улсуудад эх орноо төлөөлөн суусан байна.

Рамстедт Европын бүхий л том хэлнүүдээс гадна фин-угр, Монгол, түрэг, түнгүүс, солонгос, самгарди, япон, эсперанто хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байжээ. Рамстедтын Монголд хэчнээн хайртай байсныг үр хүүхдүүдийнх нь нэрс батална. Сэдхил, Элма Цэцэг, Майдар гэж охидтой, Билгэ, Алдар, Эрдэм гэж хөвгүүдтэй айл. Финланд хүний хүүхдүүд гэж байгаа шүү дээ.

Байшингаа аваад хойт нас руугаа явахгүй хэмээх Монгол ухаан. Рамстедт Монголд анх 1898 онд ирсэн юм. Эрдэмт тэр хүмүүнтэй Монгол лам нар ном их хаялцдаг байж. Эсгий гэрт энгийн амьдрахын ухаанаа тэд Рамстедтэд -ийн ойлгуулсан байдаг. Тэмдэглэлээс нь эш татсу.

“… Монгол лам нартай миний бие хоосон чанар, ертөнцийн утга учрын талаар ном хаялцсаар бүр дассан байлаа. Тэд надаас үргэлжид ирээдүй гэж оршдог эсэхийг, бидний харж, сонсож, мэдэрч буй бүхэн үнэхээр бодит оршихуй юу, эсвэл оюун санаандаа сэрэл мэдрэхүйгээрээ бидний бүрэлдүүлсэн хуурамч дүр (матрикс) зураг уу гэдгийг асууна.

Нутагтаа намайг эсгий гэр, модон байшин хоёрын алинд нь суудаг вэ хэмээн асуухад нь манай нутгийнхан чулуун байшинд амьдардаг юм аа гэхэд үнэхээр гайхаж билээ. Эсгий гэр бол цас, шороон шуурга хийгээд нүүдлийн аясыг бодвол гурван жилийн настай сууц. Модон байшин харин хүний нэг насны амьдралд хангалттай, өнөө үед ч, тэр үед ч ялгаагүй бараг зуугаад жил болохуйц оромж.

Харин чулуун байшингийн хувьд Монголчуудын тун зөв тооцоолсноор олон зуун жил байсаар байх эд билээ. Тиймээс Монгол лам нар надаас танай нутгийнхан ер нь хэд насалдаг юм бэ хэмээн асууж байна. Жараас ная хүрдэг гэвэл бүр мэл гайхаж, цэл хөхөрч орхив. Ямар тэнэг нь тийм цөөхөн наслахын хооронд тийм удаан орших гэр барьдаг байна аа?

Хүн гээч амьтан энэ ертөнцөд үүрд оршин суух хэрэг ч үгүй, чадах ч үгүй гэдгээ мэдэхгүй юу? “Бидний одоогийн амьдрал бол хойт насандаа хүрэх шилжилт, буудал төдий л юм. Энэ ертөнц гэдэг ердөө зовлон шаналлыг давж сурах юм шүү дээ” хэмээн Монголчууд сургадаг. Тиймээс энэ насныхаа амьдралд хүн гээч өөртөө тансаг сайхан оромж барих ямар ч хэрэггүй хэмээнэ…”

Газар дэлхийг хэний ч өмч биш хэмээх Монгол ухаан. Зөвхөн эрдэм мэдлэгтэй лам нартай ч биш, энгийн сайхан харчуудтай бас Рамстедт нөхөрлөн, үзэл бодлыг нь сонсдог байж. Нэг удаад ийм яриа өрнөсөн байдаг. “ … Хөдөө хээр, хар хүмүүстэй сайхан нөхөрлөж, ярилцав.

Тэд юмны учир сайн ойлгодог, аливаад үнэнээсээ ханддаг улс. Ханд вангийн хийдийг орхин, Орхон голын хөвөөгөөр өмнөд этгээдийг чиглэн явахад минь настайчууд байнга ирж, шөнө ч үл унтуулна. “Одоо ахиад өөр юм ярьж өгөөч” хэмээн шалгаана. Маргааш нь өмнө үүх түүх хэлэлцэж асан өөр нэг танил хөгшин маань хүрээд ирчихсэн, шалгааж суух.

Нэг удаа надтай нэн олон адуу, хэдэн арван тэмээтэй хөгшин таарч, нутаг орноор нь хүнд хэцүү аялал хийж буйд Монголчуудынхаа өмнөөс талархав. Тэгээд хэн нэг тайж, эсвэл өөр хүн хариу айлчлал хийнэ гэдэгт итгэж байгаагаа хэлж байна. Хэн ч тийм юм амлаагүй гэдгийг сонсоод өөрөө тэгвэл яваад очьё гэлээ…”

Рамстедтай таарсан энэ хөгшин мундаг дипломат бодлоготой өвгөн байж дээ. Хариу айлчлал заавал хийх ёстой, болохгүй бол өөрөө ч хамаагүй очъё гэж байсан нь жинхэнэ “Ардын элч” болохыг нь харуулна. Цааш нь Рамстедтын бичсэн нь:

“… Тэгээд манай нутагт хүрээд буцаж ирэхэд нийтдээ хэчнээн адуу хэрэг болохыг лавлаж байна. Мориор хүрэх боломжгүйг хэлбэл “Яагаад болохгүй гэж? Танай манай улсын хооронд айхтар том элсэн цөл байгаа хэрэг үү? Адуунд хүрэлцэхүйц өвс ногоо байхгүй юм бол би тэмээгээр яваад очъё” гэнэ.

Өвс ногоо бол хангалттай, гэвч баруунд зүлэг ногоо бүхий газрыг тухайн нутагт оршин суугчид нь эзэмшдэг болохыг би хэлэв. Миний яриаг сонсож байсан бүгд гайхан алмайрч, барууныхан өвс ногоо иддэг хэрэг үү хэмээн асууж байна. Өөрсдөө биш харин малдаа зориулж хадлан бэлддэг тухай ярихад Монголчууд газар дэлхийг хэн нэг хувь хүн эзэмшинэ гэдгийг яагаад ч хүлээн авахгүй байлаа.

Би газрыг худалдан авдаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов. Үүнийг сонсоод өнөөдүүл маань бүр гайхан алмайрч, хэрхэн худалдан авдаг талаар асууж байна. Тэдний үзлээр бол хүн юмыг худалдан авна гэдэг нь, эд юм ч бай, мал амьтан ч бай, өөртөө аваад явахыг хэлнэ гэх.

“Газар нутгийг чи чирээд явж чадахгүйгээс хойш худалдан авна гэж байхгүй” хэмээн Монголчууд мэтгэнэ. Тэгээд газрын худалдааг хэрхэн зохицуулдгийг шалсаар байж надаар яриулж авав. Гэрээ хийх ёстой, өөрөөр хэлбэл баримт бичиг бүрдүүлнэ гэхийг маань сонсоод хөх инээд нь хүрч байлаа.

Хятадууд бичиг баримтаар бүх зүйлийг үйлдэж чаддаг, аль хэдийн нас барсан хүүгээ хүртэл хүнтэй гэрлүүлж, хамаатан болдгийг бол сонссон, харин газар нутгийг зарна, нэг нь мөнгө, нөгөө нь баримт бичиг аваад болчихно гэдэг Монголчуудад үнэхээр утгагүй сонстож байв.

Нэг Монгол үсрэн босоод тэнгэрт мандсан сарыг зааснаа “За чи тэр сарыг худалдаад авчих. Би чамд бичиг баримт үйлдээд өгье, хариуд нь чи харин надад мөнгө өгөөрэй” хэмээн шоолов…” гэжээ. Нээрээ л үдлээд буцах энэ хорвоод бид сарыг ч хувьчлаад авчихмаар аяглан, соёл, боловсролоороо биш, үр хүүхдэдээ үлдээх эрдэм мэдлэгээр биш,

эд хөрөнгө, машин тэргээрээ өрсөлдөх болсон нь, материаллаг ертөнцийг ингэтлээ шүтэх болсон нь харьцангуй саяхнаас бүрэлдэн тогтсон ааш авир бололтой. Лавтайяа хоцрогдсон феодализм хэмээн хочлон нэрийддэг байсан тэр үедээ Монголчууд харин ч амгалан байж.

Ядуудаа гэр бариад суудаг биш, яах гэж энэ түр зуурын хорвоод үүрд мөнхийн оромж босгох сон билээ гэсэн гүн ухаанч үзэлтэй, тэр үзлийнхээ ч дагуу амар жимэр, атаа жөтөөгүй амьдардаг байсан нь илт. Нийтлэлээ Рамстедттай үзэл бодлоо хуваалцан нөхөрлөсөн өөр нэг Монгол хөгшний үгээр өндөрлөе. 1889 онд болсон яриа.

Диваажин, там хэмээх ойлголт, олон шашны ялгаа, адил талын тухайд удтал ярилцсаны эцэст насан өндөр тэр хөгшин гадаадын мөнөөх номтой залууг ихэд үнэлж, диваажинд очоод үгүйлэн санах болно, хаалган дээр нь хүлээн сууя хэмээсэн аж. Рамстедт тэгэхэд дөнгөж хорин зургаатай байлаа. Өвгөн харин “Зүгээр ээ, диваажинд хүлээнэ гээч юу ч биш.

Учир нь тэнд цаг хугацаа гэж байхгүй. Чи харин хүү минь, хүн шиг зөв амьдарч, сайн үйлээр замнаарай. Тэгвэл диваажинд хоёулаа уулзана аа” хэмээгээд салсан гэнэ. Цаг хугацаа, зөв амьдралын тухай гайхамшигтай сэтгэлгээ.

Үнэн зөвөөр амьдарсан Монгол өвгөн, Финланд эрдэмтэн хоёр өдгөө тэнгэрийнхээ оронд амар амгалан суугаа биз ээ. Хэн ч тэр хоёрыг аль намын, ямар фракцын, хэдий хэр хөрөнгөтэй байснаар нь дурсахгүй, авсан авлига, хүртсэн бялуугаа бус, харин их эрдэм, энгүй мэдлэгээ бид бүхэнд өв болгон үлдээгээд явж дээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button