Мэдээ

Тэтгэвэр одооноос өвлөгддөг болох уу үгүй юу?

Манай улс 2015 онд 2030 он хүртэл Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн
талаар баримтлах бодлого батлах тухай хуулийг баталсан байдаг.
Тэгвэл уг хуулийн хүрээнд хаврын чуулганаар багц хууль батлуулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид дөрвөн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бол одоо нэг хууль үлдсэн гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тус яамны зүгээс тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байгаа аж. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлээс одоогийн байдлаар тэтгэврийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан тус бүр 8.5%-аар төлж байгаа бөгөөд энэ хэмжээ 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл үргэлжлэхээр байгаа билээ.

Тэгвэл шимтгэл төлөлтийн тухайд тэрбээр “2017 онд манай улс ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхдээ тэтгэврийн шимтгэлийг 2020 онд ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувьд хүргэх болсон нь 2007 оны түвшинд буцаан авчирсан хэрэг аж.
КОВИД-19 цар тахлын үед Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашид нөхцөл байдал дээрдэхгүй бол энэхүү бодлого мэдээж үргэлжилнэ” хэмээжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button