Цаг үе

Энэтхэгийн сүсэгтнүүд “Корона дарь эх” бүтээж, сүмдээ тахижээ

Энэтхэгийн өмнөд бүсийн Коимбатур хотын хинду шашинтнууд коронавирусийн цар тахлыг дарах зорилгоор хоёр ширхэг “Корона дарь эх” бүтээж, сүмдээ залжээ.

Каматчипури Адхинам сүм халдвараас сэргийлэх зорилгоор хаалгаа бариад байгаа ч хоёр дарь эхэд өргөл барьц өгч, мөргөх гэсэн сүсэгтнүүдийг нэвтрүүлэх болсон байна.

Шүтээнүүдийн нэгийг агар зандан модоор, нөгөөг нь чулуугаар бүтээжээ.

Сүсэгтнүүд тахлыг дарж өгөхийг гуйн залбирч, хоол хүнсний зүйлсээр өргөл барьж байгаа гэнэ.

“Бид хумхаа, салхин цэцэг зэрэг өвчин тахал дэгдэхэд адил арга хэмжээ авч байсан. Өвчний вирусийг дарь эхийн дүрээр бүтээгээд өдөр бүр залбирвал тахал намдана гэдэгт итгэдэг” гэж сүмийн менежэр Анандбхаратхи ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Эмч нар хүртэл хүчин мөхөсдөж байгаа энэ үед бид сүсэг бишрэлдээ найдахаас өөр арга алга” гэсэн юм.

Сүүлийн байдлаар Энэтхэг улсад 27 сая орчим Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, 315,235 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор 211,298 халдварын тохиолдол, 3,847 нас баралт нэмэгджээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button