МэдээЦаг үе

УКРАЙHЫ TӨЛӨӨ TУЛАЛДAХ ХҮСЭЛТЭЙ ГАДААДЫH ИPГЭДИЙГ ВИЗГҮЙ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛСЭН ТУХАЙ “УКРИНФОРМ” АГЕНТЛАГ MЭДЭЭЛЛЭЭ

Орос, Украйны яриа хэлэлцээрийн эхний алхам өндөрлөсөн бөгөөд амжилтыг олоогүй. Энэ нь дайныг хүсэхгүй байгаа улс орнуудыг хувьд таагүй мэдээ байсан юм. Гэхдээ энэхүү уулзалт дахин үргэлжлэнэ. Хоёр дахь уулзалт амжилттай болоосой гэсэн хүмүүс нэлээдгүй байна.

Хоёр улсын хооронд үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор хуурамч мэдээлэл сошиал орчинд нэлээн түгж, хүмүүсийг багагүй төөрөгдүүлж байгаа талаар судлаачид бичсээр байна. Өчигдрийн хоёр улсын уулзалтыг амжилтгүй болсон талаар өнөө өглөө ВВС агентлаг мэдээлж, Украйны ерөнхийлөгчийг Европын холбоонд элсэн өргөдлөө өгсөн талаар ч мөн мэдээлсэн.

Тэгвэл саяхан Украйн улс “Украйны тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэлтэй” гадаадын иргэдийг визгүй хүлээн авч байгаа тухай мэдээллийг дамжууллаа. Уг мэдээлэлд “Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс Украинд “Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэлтэй” гадаадын иргэдийг визгүй хүлээж авч эхэлсэн тухай “Укринформ” агентлаг мэдээллээ. Бүх улс орон иргэдээ гадаадад цэргийн мөргөлдөөнд оролцохыг зөвшөөрдөггүй.

Тухайлбал, Их Британид Батлан хамгаалахын сайд Бен Уоллес даваа гарагт тус улсын иргэдийг дайнд оролцохоор Украин руу явахгүй байхыг зөвлөсөн ч Гадаад хэргийн сайд Лиз Трасс ийм шийдвэрийг дэмжихэд бэлэн гэдгээ хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна. Албан ёсоор Их Британид ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг боловч холбогдох хууль удаан хугацаанд хэрэгжээгүй байгаа юм” хэмээжээ.

ВВС АГЕНТЛАГ ОРОС-УКРАИНЫ УУЛЗАЛТЫГ ХҮССЭН ҮР ДҮНДЭЭ ХҮРЭЭГҮЙ, УКРАИН УЛС ЕВРОПЫН ХОЛБООНД НЭН ЯАРАЛТАЙ ЭЛСЭХ ӨРГӨДЛӨӨ ӨГСӨН ТУХАЙ МЭДЭЭЛЛЭЭ

Тус агентлагийн мэдээлж буйгаар бол Орос, Украины талууд Беларусийн хил орчимд бол таван цаг орчим уулзаад, хэлэлцээгээ өндөрлүүлжээ. Одоогоор уулзалтын үр дүнгийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Тэд хоёрдугаар шатны уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй ажээ. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк уулзалтын зорилго нь Украины нутаг дэвсгэрт гал зогсоож, цэргийн ажиллагааг зогсоох тухай байсан гэв.

Тэрээр “Хэлэлцээ хүнд болж байна. Харамсалтай нь Оросын тал өөрсдийн эхлүүлсэн хөнөөлт ажиллагааныхаа талаар хэт өрөөсгөл байр суурьтай хэвээр байна” гэж Твиттертээ бичжээ.

Харин Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский “Хэлэлцээний үед бидэнд зарим нэг нийтлэг асуудлууд гарч ирсэн” гэж хэвлэлд ярьжээ. Дараагийн шатны хэлэлцээ ойрын өдрүүдэд болж магадгүй гэж Украины талаас мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Уулзалт одоогоор хүссэн үр дүнгээ өгөөгүй байна. Төлөөлөгч нар Киевт эргэж ирээд, уулзалтын үйл явцын талаар хэлэлцсэний дараа хоёр дахь шатны уулзалтад хэрхэн шилжих тухай ярилцана” гэжээ. Тэрээр “Бид хүссэн үр дүндээ хараахан хүрч чадаагүй байна. Орос өөрсдийн байр сууриа илэрхийлж, харин бид дайныг эцэслэмээр байгаагаа хэлсэн” гэв.

Мөн Украин улс Европын холбоонд тусгай журмын дагуу элсэх хүсэлтээ гаргажээ. Энэ тухай даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит видео мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна. “Энэ захидлаар Украин Европын холбооны гэрээний 2-р зүйлд заасан үнэт зүйлсийг хүндэтгэдэг Европын улсын хувьд, Европын холбооны гэрээний 49-р зүйлд заасны дагуу Европын холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргаж байна” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Зеленський “Бид үүнийг 30 жил хүлээсэн. Тиймээс өнөөдөр би Европын холбоонд эслэх өргөдөлд гарын үсэг зурлаа. Өргөдөл маань Брюссель рүү явсан, хариу хүлээж байна. Цаг нь ирсэн” гэв. Энэ асуудлаар Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Евро комиссын дарга Урсула фон дер Лейен нар даваа гарагийн орой Парист Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай уулзахаар болсон байна.

Украин ЕХ-ны гишүүн болох эрхтэй гэж Зеленський өмнө нь мэдэгдэж байв. Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Европын холбоонд хэдхэн сарын дотор нэгдэх боломжгүй, гүн гүнзгий өөрчлөлтийн үйл явц шаардлагатай байдаг” гэж онцлон тэмдэглэжээ. Үүнтэй төстэй мэдэгдлийг Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хийсэн байна. Тэрээр “Украин Европ хэмээх нэгэн айлын нэг хэсэг боловч ямар ч улс хэдхэн сарын дотор ЕХ-нд элсэж чаддаггүй” гэжээ.

“Польш улс Украиныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Нэр дэвшигчийн улсын статусыг нэн даруй олгож, гишүүнчлэлийн тухай яриа хэлэлцээрийг даруй эхлүүлэх ёстой.” гэв. Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте “ЕХ болон Украины хоорондын харилцаа одоогийнхоос илүү эрчимтэй байж болох ч гишүүнчлэлийн асуудлыг өнөөдөр ярих боломжгүй” гэж хэлсэн байна.

Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел мөн ЕХ-ны удирдагчдын одоогийн мөрийн хөтөлбөрт Украиныг тус холбоонд элсүүлэх асуудал ороогүй тухай хэлэв. Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн долоо хоногт Украинд Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статусыг нэн даруй олгох санал гаргажээ. Тэрээр “Польш улс Украиныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Нэр дэвшигчийн улсын статусыг нэн даруй олгож, гишүүнчлэлийн тухай яриа хэлэлцээрийг даруй эхлүүлэх ёстой. Украин улс Европын холбооны сэргээн босголтын санд хамрагдах боломжтой байх ёстой” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: УКРАЙНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОС УЛСТАЙ TУСГААР TОГTНОЛЫН TӨВИЙГ САХИХ СTАTУСЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ MЭДЭГДЖЭЭ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ард түмэндээ хандан ээлжит мэдэгдэл хийхдээ, “Өнөөдөр би Европын 27 удирдагчдаас Украйн улс НАТО-д элсэх эсэх талаар асуулаа. Би шууд л асуусан. Тэд бүгд айж байна, тэд миний асуултад хариулт өгсөнгүй.

Харин бид юунаас ч айхгүй. Бид улс эх орноо хамгаалахын төлөө байгаа тул айхгүй. Бид Оросоос айхгүй. Бид улс эх орныхоо аюулгүй байдлын баталгааны талаарх бүх л асуудлыг ярихаас айхгүй. Бид төвийг сахисан статусын талаар ярихаас айхгүй. Учир нь, бид одоо НАТО-д багтаагүй. Гэсэн ч, бидэнд ямар баталгаатай байгаа вэ. Хамгийн гол нь ямар улсууд бидэнд баталгаа өгөх вэ.

Володимир Зеленский Украин улсад тусалж, бас дэмжиж буй бүх улс орнуудад талархал илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, “Бид төр улсаа хамгаалахад ганцаараа үлдлээ. Хэн бидэнтэй хамт тулалдахад бэлэн байна вэ. Үнэнийг хэлэхэд би тийм улсыг олж харахгүй байна.

Украин улс НАТО-д элсэх баталгааг өгөхөд хэн бэлэн байна вэ. Үнэнийг хэлэхэд бүгд л айж байна” хэмээв. “Украины түншүүддээ хэлхэд, одоо л чухал мөч, манай улсын хувь заяа шийдэгдэж байна. Би тэднээс “Чи бидэнтэй хамт байна уу?” Гэж асуухад, хамт байна гэж хариулдаг… Гэхдээ тэд биднийг (НАТО ) эвсэлд оруулахгүй байна.

Та бүхэн бидэнтэй хамт байгаа юу. Харин тэд бидэнтэй хамт байна гэж хариулдаг. Өнөөдөр би Европын 27 удирдагчаас Украйныг НАТО-д элсүүлэх эсэхийг асуухад Бүгд айж байна, тэд тодорхой хариулт өгдөггүй …бидэнтэй хамт байна гэж хариулдаг мөртлөө эвсэлд оруулахад бэлэн биш байна гэдэг.

Зеленский мөн “Украинд тусалж буй бүх мужуудад, ялангуяа үгээр биш” дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Оростой тусгаар тогтнолын төвийг сахих статусын асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

ОРОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХИЙН ТУЛД ЭХЛЭЭД УКРАЙH ЗЭВCГЭЭ БУУЛГАХ ЁСТОЙ ГЭХ ШААРДЛАГЫГ ТАВИАД БАЙНА

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр ОХУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, төвийг сахисан тусгаар улс байна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийн хариуд ОХУ-аас дараах байр суурийг илэрхийлж байгаа аж.

ОХУ Украинтай хэлэлцээ хийх төлөөлөгчөө Беларусийн нийслэл Минск хот руу илгээхэд бэлэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан дахин хэлмээр байна.

Украин даяар дайн тулаан өрнөж байна. Хүний ​​амь нас хохирох явдлыг таслан зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая” гэсэн юм. Гэхдээ Орос хэлэлцээ хийхийн тулд эхлээд Украин зэвсгээ буулгах ёстой гэх шаардлагыг тавиад байгаа аж. Ингэхдээ Оросын тал Украины армийг ямар нэгэн байдлаар дарамтлахгүй гэж амалсан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button