Зөвөлгөө

Амны хөндийн арчилгаа Башир цэцгийг хэрэглэх нь

Амны хөндийн арчилгаа
Башир цэцгийг хэрэглэх нь ;


✅1. Өдөр бүр 2 ширхэгийг зажилахад архаг ангинаас сална.
✅2. Хоолой өвдсөн үед зажилахад өвдөхөө больдог.
✅3. Хооллохоос 30 минутын өмнө хэдхэн ширхэгийг зажилахад, 2 хоногийн дотор гэдэсний цагаан хорхой устдаг.
✅4. 1 ширхэг уг хатаасан цэцгэнд, эвгенол, кариофиллен, иланген зэрэг үнэртүүлэгч бодисууд бүхий эфирийн тосны агууламж нь 20% байдаг. Тиймээс, цагаан хорхойноос гадна бие дэх халдварт нянгуудыг /стафилококк, дифтерий, сүрье/ мөн устгах чадвартай байдаг байна.
✅5. Амны хөндийн үрэвслүүдийг эмчилдэг. Бохьны оронд зажилахад, стоматит, пародонтоз, буйлны үрэвсэл эдгэдэг. Ямар ч ам зайлагчаас илүү, амны эвгүй үнэрийг дардаг бөгөөд дахин үнэр гаргахаас сэргийлдэг хамгийн хямд арга болж өгдөг.
✅6. Эвгенолын агууламж нь хорт хавдарыг зогсоох, дахин үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ нь зохих шинжилгээ судалгаагаар нотлогдсон байдаг бөгөөд хавдарын удамшилын магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэглэж байхыг зөвлөдөг байна.


✅7. Бага даралтыг өсгөх үйлчилэл үзүүлдэг. 2 ширхэгийг зажилах нь нэг аяга кофе уусантай тэнцдэг. Бага даралтаас шалтгаалдаг, сульдалт, толгой эргэх, толгойн өвчин намддаг. Энэхүү 2 ширхэг гвоздика нь, эрч хүчийг сэргээж, бие организмын хамгаалахчадварыг өсгөдөг.
✅8. Нойргүйдэлд мөн тустай бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй байдаг нь, энэхүү анхилуун үнэрт амтлагчийн агууламж дах В-ийн төрлийн амин дэмийн үйлчилэлтэй нь холбоотой юм.
✅9. Тогоотой сүүтэй цайндаа байнга 1-2 ширхэг хийж уухад цайны үнэр амт, халуун чанар ихэсдэг. Иймд гэр бүлээрээ хэрэглэхийг хүсвэл: Орой унтахаасаа өмнө ахиухан идээ сүүтэй, айрагны шар тос, цайны хужир, арвайн 1 амны халбага гурилтай, сүүтэй цайндаа бага цайнд 1 ш, тогоотой их цайнд бол 2 ш хийж уугаад унтаарай. Сэрэхэд маш сайхан амарсан байх болно.
✅10. 300 мл усанд 10 ширхэг Башир цэцэг хийж жижиг саванд буцалгаж хандлаад шүүж бүлээн,хүйтэн аль ч хэлбэрээр ууж болно. Хаван буулгаж шээс хөөнө. Дархлаа сайжруулж биеийн дулаан нэмнэ биедэхь хорийг гадагшлуулна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button